ОЛИВЫН ТОСНЫ АЧ ТУС.
Оливын тос олон төрөл байдаг боловч “Olive oil–extra virgin” гэсэн хаягтай нь хамгийн цэвэр, хамгийн сайн нь. Оливын тосны бүх ашиг тусыг эдлэхийн тулд энэ төрлийг нь сонгоорой. Хоолонд хэрэглэхээс гадна өөр олонд зүйлд ашиглаж болно.
Ходоодны шархтай, эсвэл цээж хорсдог хүн өглөө бүр нэг хоолны халбагыг тогтмол 1 сар уухад ямар ач тустай болохыг та өөрөө мэдрэх болно.
Өглөө бүр босоод 1 хоолны халбага оливын тос уух нь:
1. Эвгүйрхсэн ходоод гэдсийг намжаахад тустай /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/
2. Цөсний чулуутай болохоос сэргийлнэ, цөс угаана.
3. Гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ.
4. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай.
5. Арьсыг уян зөөлөн болгоно
6. Үе мөчний өвчинг намдаана /оливын тосоор өвдөж буй үе мөчиндөө түрхэн массаж хийж, тостой боолт хийж 7 хоног байнга байлгана. Ялангуяа том үений өвдөлтэнд маш сайн./
7. Өтгөн гаргахын тулд: 1 хоолны халбага оливны тос уу. Хүсвэл 1 лимоны шүүстэй хольж ууж болно. Эсвэл 150 мл оливны тос, 600 мл бүлээн усыг клизмын саванд хийж шулуун гэдсээр клизм тавьж болно.
Клизмээ тавиад 3 минут байлгахыг хичээгээрэй.
8. Өвдсөн чихийг эмчлэхийн тулд
/харин хэнгэрэг цоорсон тохиолдолд хэрэглэж болохгүй/ 2 хумс сармис нухаж, оливны тосонд хийж, чихэнд хэдэн цаг байлгаж байгаад шууд авна. Хэрэглэхээс өмнө бүлээсгэнэ. Бусад үед 7 хоног хүртэл хөргөгчинд хадгалж болно