You are using an outdated browser. For a faster, safer browsing experience, upgrade for free today.

Green Choice 100% Pure Avocado oil

Авокадо тосны ач тус

Авокадо жимс нь дэлхий дээрх бүх жимснээс хамгийн их амин дэм агуулдаг жимс гэдгийг мэдэх үү. Банана шиг зөөлөн зажламжтай тул дангаар нь идсэн ч болдог. Авокадогийн найрлагад биед ашигтай өөх тос, каллиум, витамин Б2, витамин с, витамин Б6, витамин Е, dietary fiber зэргээр баялаг бөгөөд ялангуяа биед ашигтай тослогийн хэмжээ өндөр гэдгээрээ онцлогтой. 

Саяханыг хүртэл зөвхөн авокадо жимсийг нь иддэг байсан боловч сүүлийн үед авокадо тос гаргаж авах технологи хүчтэй хөгжсөнөөр шинэхэн шахсан авокадогийн тос хүмүүсийн гарт хэдийнээ хүрдэг болсон. Авокадо тосонд ханаагүй тосны хүчил буюу unsaturated fatty acid ихээр агуулагдсан тул эрүүл мэндэд нэн тустай.

Авокадо тосийг тогтмол хэрэглэх 3 шалтгаан

Эрүүл зүрх судасны систем: 

Дээр дурьдсанчлан авокадо тосонд ханаагүй тосны хүчил болох Олейны хүчил өндөр тунгаар агуулагддаг бөгөөд энэхүү хүчил нь биед хэрэгтэй HDL /high density lipoprotein/ холестериний хэмжээг ихэсгэж LDL холестериний хэмжээг багасгаж өгснөөр судасны ханыг цэвэрлэж, судасны нарийсалт үүсэхээс сэргийлдэг. 

Тураах үйлчилгээ: 

Дотор эрхтний өөхлөлтийг арилгахын тулд биед тустай тос хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэхүү биед тустай тосны нэг нь яах аргагүй авокадо тос юм. Авокадо тосонд өндөр тунгаар агуулагддаг ханаагүй тосны хүчил болох олейны хүчил нь дотор эрхтэнд хуримтлагдсан өөх тосыг богино хугацаанд шатааж энерги болгон хувиргах чадалтай байдаг. 

Нүдний эрүүл мэнд: 

Авокадо тосонд витамин Е, витамин Б2, Б6, нүдний гол амин дэм болох Лүтэйн бодис ихээр агуулагдсан байдаг тул нүд харанхуй оргих, хуурайших, нүд хурдан ядардаг хүмүүст нэн тохиромжтой. 

Авокадо тосыг хоолондоо хэрэглэснээр бусад амин дэмийг биед шингэхэд туслахаас гадна авокадо тосонд шарж хайрсан хоол хийхэд амин дэм устаж үгүй болох, үнэр амт өөрчлөгддаггүй зэрэг давуу талтай байдаг. Гэвч авокадо тосны хадгалалт маш чухал байдаг. Удаан хугацаагаар таглааг нь онгорхой орхих, нарны гэрэл туссан газар хадгалах тохиолдолд бодисийн өөрчлөлтөнд орж улмаар биед хортой бүтээгдэхүүн болж хувирах боломжтой гэдгийг анхаарна уу.

Авокадо тос🥑 🥑 🥑

1. Авокадо жимсэнд фолийн хүчил, С витамин, Е аминдэм ихээр агуулагддаг. Фолийн хүчил мэдрэлийн эсийн өсөлт, хөгжилд сайн нөлөөтэй тул жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ашигтай. Мөн хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд эергээр нөлөөлнө

2. Авокадо илчлэг ихтэй тул авах ёстой энергээ нөхөхөд тань хангалттай тусалж чадна.

3. Авокадо нь хүчтэй хор, олон тооны хорт хавдрын бодисыг саармагжуулдаг. Энэ нь жимсэнд агуулагдах аминдэм, бичил элементүүдээс шалтгаалж буй хэрэг.

4. Авокадо жимсэнд ханаагүй тос ихээр агуулагддаг. Ханаагүй тос нь арьсны бүтцийг сайжруулахад чухал нөлөөтэй.

5. Хүний элэг хоол хүнсэнд агуулагдах хорт бодисыг шингээж авдаг. Тиймээс элгээ эрүүл, цэвэр байлгах нь бидний үүрэг. Авокадо жимс элэгний хорыг цэвэрлэх хамгийн шилэгдмэл аргын нэг гэдгийг Японы эрдэмтэд тогтоосон нь бий.

6. Авокадо үсэнд түрхэж хэрэглэвэл үс хурдан ургахаас гадна гэмтэл багасана.

7. Авокадо жимс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өвчнөөс сэргийлэхээс гадна нүдний эрүүл мэнд, зүрх судасны өвчин, харвалтаас урьдчилан сэргийлдэг


  • Brand:Green Choice

Share