T A N A N - E X P R E S S - T R A D I
Танан Экспресс Трейд ХХК

Компанийн танилцуулга

ТАНАН ЭКСПРЕСС ТРЕЙД ХХК 2014 онд байгуулагдсанаас хойш хүнсний импорт, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна.

Company cover

Бид юу хийдэг вэ?

Бид одоогийн байдлаар импортын хүрээнд 5 орны 50 гаруй төрлийн эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чиглэлээр 20 гаруй төрлийн нөөшлөгч агуулаагүй, өнгө үнэр амт оруулагчгүй, транс тосгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч болон хамтран ажиллагч түнш байгууллагууддаа санал болгож байна.

Эрүүл хүнс сонгон хэрэглэхийн ач холбогдол, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хэрэглээг сурталчлан таниулах олон арга хэмжээг зохион байгуулж, зах зээлд хамгийн бодит үнийг санал болгодог нь бидний давуу тал юм.

Импорт
5 улс / 50+ төрөл
Үйлдвэрлэл
Нөөшлөгчгүй, транс тосгүй 20+
Чанар Эрүүл мэнд Бодит үнэ
Алсын хараа, Эрхэм зорилго, Уриа
  • Алсын хараа:
  • Эрхэм зорилго:
  • Уриа:
Үнэт зүйлс

Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд Танан Экспресс Трейд ХХК-н үнэт зүйл байна.

2025 оны томоохон ажлууд

Менежментийн тогтолцоо

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ISO 9001:2015 ISO 45001:2018
Шинэ брэнд танилцуулга

“GUSTO GARDEN” брэндийн “Нөөшлөгчгүй хоол амталгч”, “Транс тосноос татгалзья” уриатай органик бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулав.

Органик Аюулгүй байдал

Та бидэнтэй нэгдсэнээр

Карьерын боломж
  • Өргөн цар хүрээтэй олон өөр чиглэлийн бизнест ажиллаж өөрийгөө сорих, хөгжүүлэх
  • Олон улсын нэр хүндтэй брэндүүдийн туршлагаас суралцах
  • Ажил, албан тушаалын хувьд өсөж, хөгжих
Хамт олны соёл
  • Ёс зүйг эрхэмлэсэн, эерэг зөв хандлагатай
  • Ажилтнуудаа сонсож, сэтгэл ханамжийн судалгаа хийдэг
  • Сайжруулалтыг байнга хэрэгжүүлдэг
Цалин, урамшуулал
  • Хөдөлмөрийн зах зээлийн жишиг, түүнээс давсан цалин хөлс
  • Гүйцэтгэл, үр дүнгээс хамаарсан сар, жилийн урамшуулал
Сургалт & хөгжил
  • Сургалт хөгжлийн цогц бодлогод хамрагдаж, хувь хүн болон мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжих
  • Коучинг, менторингийн тусгай хөтөлбөрүүдэд хамрагдаж өсөж хөгжих
  • Мэргэшсэн, чадварлаг, бүтээмжтэй удирдлага, хамт олноос суралцах боломж
Хүний нөөцийн бодлого

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлого хэрэгжүүлж 30 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хангамж Эрүүл ажлын орчин

Хамтдаа үнэ цэнийг бүтээе

Импорт, үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүний экосистемд тантай хамтран ажиллахад бид бэлэн.